МОННИС ТОВЕР

“Моннис интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүрэг 1-р хорооны
нутаг дэвсгэрт баригдсан 15 давхар моннисийн оффис барилга угсралтын
ажлыг 2006-2007 оны хооронд хийж гүйцэтгэсэн. Уг барилга нь 18000 м.кв
талбай бүхий Монголын анхны хөшүүн арматуртай цутгамал төмөр бетон
хийцтэй
барилга юм. Мөн 2011 онд уг барилгын өргөтгөл болох цахилгаан дэд өртөөг
барьсан.