About

About

КОРПОРАЦЫН ТУХАЙ

“Монгол 333 Корпорац” нь барилга угсралт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хүсэл эрмэлзэл бол аливаа төсөл болон үйлчилгээг илүү олон талаас харж, хамгийн сайнаар хийж гүйцэтгэх юм. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулсаар өдгөө барилга угсралтын салбартаа орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулсан, орон зайн төгс шийдэл бүхий чанартай бүтээн байгуулалтыг сүндэрлүүлсэн байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулагч болон өргөжсөөр байна. 

Mongol 333 corporation
01
АЛСЫН ХАРАА

Шинэ инновацид суурилсан болон хамгийн оновчтой, бүтээлч шийдлүүдийг одоогийн болон ирээдүйн харилцагчдадаа хүргэнэ. 

02
ЭРХЭМ ЗОРИЛГО

Инженеринг, Архитектур, Дизайн, Барилгын болон Төслийн менежментийн чиглэлээр Монгол улсад Тэргүүлэх Мэргэжлийн Шилдэг Удирдлагын баг байж улмаар одоогийн болон ирээдүйн харилцагчдын төслүүдэд үр ашгийг нэмэгдүүлэх эрхэм зорилгыг баримтална. 

03
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

01. Аюулгүй байдал болон хамгаалал 

02. Ёс зүй ба нэр төртэй байдал 

03. Чадвартай бөгөөд хариуцлагатай байдал 

04. Багаар ажиллах чадвар 

БИДНИЙ ТҮҮХ
•Манай Корпорац нь 2003 оноос барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

 

•2006 онд хүрээгээ улам тэлж, барилга үйлдвэрлэл, интерьер дизайн, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж эхэлсэн. 

 

•2011 онд Монголд анх удаа хуурай аргаар цемент шохой үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын зураг төслийг боловсруулж улсын комисст амжилттай хүлээлгэн өгсөн туршлагатай.

 

•2012 онд Монголын хот байгуулалтын Хөгжлийн Танхимаас зохион байгуулсан BARILGA AWARDS-ийн “Шилдэг барилга”-аар манай компаний бүтээн байгуулсан NARAN MALL худалдааны төвийн барилга шалгарсан. 

 

•2015 онд “МОНГОЛ 333 КОРПОРАЦ” ХХК үүсгэн байгуулагдаж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.