blog-img

“Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэн "Мишээл экспо"-д болно

 Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан БХБЯ, Барилга.МН, БХТ хамтран “Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.

 

Маргаашнаас эхлэн гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 120 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Үзэсгэлэнг BARILGA.mn сайтаар цахимаар үзэх боломжтой юм.

 

“Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриатай уг үзэсгэлэнгээр ААН-үүдэд бүтээн байгуулалтаа ногоон барилгын бодлогод нийцүүлэхийг уриалж байгаа аж. 

 

“Улаанбаатар хотод нийт 440 орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 310 төсөл 32500 айлын орон сууцандаа захиалга авч борлуулалт хийж байгаа. Энэ жилийн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэн Засгийн газраас 60 тэрбум, Монголбанк, арилжааны банкнаас нийт 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсноор орон сууцны хүртээмж нэмэгдэх таатай нөхцөл бүрдэж байна” хэмээн “Барилга.МН-ийн захирал Г.Батсүх хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

 

Энэ онд барилгын салбарын хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил өмнөх онуудынхаас 2 дахин нэмэгджээ. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт өндөр байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд ч нэмэгдэх хандлагатай байгааг БХБЯ-наас мэдээлэв.

 (Эх сурвалж МОНЦАМЭ  )

Read More
blog-img

Барилгын үзэсгэлэн "Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор болно

 "Барилга, орон сууц-2020" үзэсгэлэн энэ удаа "Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор энэ сарын 21-23-нд "Мишээл Экспо"-д болох гэж байна. 

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан "Барилга.мн", БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулах үзэсгэлэн нь давхар онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, www.barilgaexpo.mn сайтаас оролцогч компаниудтай танилцах боломжтой аж. 

(Эх сурвалж Монцамэ)

Read More
blog-img

“Barilga Expo-2020” өндөрлөсөн ч оролцогч компаниуд цахим талбайдаа байршин үлдлээ

Барилгын салбарын “Barilga Expo-2020” үзэсгэлэн 13 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон энэ цаг үед салбартаа анх удаагаа цахим хэлбэрээр “Barilga Expo-2020” олон улсын үзэсгэлэнг “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор зохион байгуулав.

Үзэсгэлэнд барилгын материал, шинэ орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 орчим компани оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үзэсгэлэн явагдсан barilgaexpo.mn сайтын хандалт өдөртөө 50-80 мянгад хүрч, нийтдээ 250-400 мянга орчим хэрэглэгч цахим талбайгаар зочилжээ. 

Үзэсгэлэнгийн үеэр “Хот төлөвлөлт, байгуулалт” “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл” “Материал үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгч” “Амины орон сууц” “Барилгын маркетинг”, “Жорлонгоо өөрчилье төслийн менежмент”, “Барилгын эрчим хүчний хэрэглээний чиг хандлага” гэсэн сэдвээр мэргэжилтнүүд илтгэл, сургалт, хэлэлцүүлэг хийж,  barilga.mn фэйсбүүк хуудсаар шууд хүргэжээ. 

Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны зүгээс жил бүр шилдэг оролцогчдыг 5 номинацын дагуу шалгаруулдаг бөгөөд уламжлал ёсоор энэ жилийн барилгын материалын үйлдвэрлэлийн тэргүүлэгч ААН-ийн "Шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Сайхан Төмөрт” ХХК шалгарав.

Ташрамд дуулгахад, цахим үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өндөрлөж байгаа ч дараагийн үзэсгэлэн болтол компаниуд цахим талбайдаа байршсаар байх тул хэрэглэгчид сонирхож боломжтой аж. 

(Эх сурвалж Монцамэ)

Read More
blog-img

“Барилга экспо- 2021” үзэсгэлэн, яармаг болно

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг уламжлал ёсоор, холбогдох төрийн  байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан 9 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо. 

 

Тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэгчдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үзэсгэлэнг үзэх боломжийг олгодог билээ. 

 

Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.

 

Хэдийгээр бид цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа ч  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” - ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймээс та шинэ орон сууц худалдан авах, орон сууцаа томруулах гэж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж нэг дор 50 орчим төслүүдийн мэдээллийг авч, харьцуулалт хийн худалдан авах боломжтой.

 

     Бид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө зөвлөмжийг мөрдөн, ажиллаж байгаа бөгөөд  вакцины 2 дахь тундаа хамрагдсан Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Read More
blog-img

Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн мэдээлэл 2021 оны 8 сар

73 барилга байгууламжинд үнийн өсөлтөөс улбаатай 21 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэхээр байна
 
Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан Гол нэр төрлийн 12 бүтээгдэхүүний судалгаанаас Арматурын үнэ болон өнөөгийн нөхцөл байдлын талаарх судалгаа мэдээллийг хүргэж байна.
 
2020 онд 1м2 барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349,200 орчим мян.төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ 1м2 тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.
 
Монгол улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 850.8 тэрбум төгрөгийн 824 төсөл, арга хэмжээнд арматурын үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг ихээхэн нэмэгдэх бодит эрсдэлтэй тулгарч байна.
 
Жишээлбэл: Барилга, хот байгуулалтын яамны харъяа "Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй 73 барилга байгууламжинд 16,200 тн арматур хэрэглэгдэх тул үнийн өсөлтөөс улбаатай 21 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэхээр байна.

Read More